top of page

SPIRITUAL GOODS

WE BELIEVE IN

THE HEALING POWER OF POWERFUL OBJECTS,

GOOD ENERGY AND GOOD VIBE.

СЭЙЖ СЭЙЖ СЭЙЖ...

Сэйж гэж юу вэ?

Гааны овгийн мөнх ногоон ургамал 

Хаанаас гаралтай вэ? 

Зүүн Европ буюу одоогийн Албани Босниагаас гаралтай. 

Хэрхэн хэрэглэх вэ?

Шинээр болон хатаасан байдлаар хоолонд, эмчилгээний зориулалтаар мөн spiritual буюу аливаа зан үйл хийхийн өмнө болон дараа нь уугиулж ихэвчлэн хэрэглэдэг.

Sage smudge буюу сэйж багц гэж юу вэ?

Хатаасан ургамалуудыг холин багц болгон боосоныг smudge гэнэ. АНУ уугуул иргэд болох индианчууд цагаан сэйжийг ялангуяа багц болгон шатааж уугиулан гэрт,  аливаа газарт хуримтлагдсан муу энергийг хөөх, ариусгах мөн давхар бие болон сэтгэл санаанд хуримтлагдсан муу энергийг цэвэрлэх,  хүрээлж буй зөв сайн энергийг хамгаалах үйл хийхдээ ашигдладаг байжээ. 

Smudge буюу хатаасан багцын төрөл болон ач тус

Smudge буюу бүх төрлийн хатаасан ургамалын багц нь энерги цэвэрлэх ач тустай байдаг ба үнэр болон нэмэлт ач тусаараа тус тусын багахан ялгаатай. 

White sage - Цагаан сэйж 

Таны гэр эсвэл ажлын байр сөрөг зүйлээр дүүрч, ажиллахад хэцүү мэт санагдах үед,  ямар нэгэн зүйл хийхэд та эрч хүч, энеригүй болсон юм шиг санагдахад  үед цагаан сэйж тохиромжтой байдаг. Энэ үед та өөрийгөө болон хүрээлэн буй орчноо ариусган цэвэршүүлэх зорилгоор ашиглах боломжтой.  Энэ ургамал нь сөрөг энергийг арилгах маш их хүчтэй.  Дангаар нь эсвэл бусад эмийн ургамлуудтай хамт тодорхой асуудлыг шийдвэрлэхэд ашиглан хэрэглэж болно.

Dragon blood sage - Улаан сэйж

Та байнга ядраад байна уу? Та гунигтай, өөртөө итгэлгүй байгаад байна уу? Та амьдралдаа юу хийж байгаагаа мэдэхгүй төөрөлдөөд байгаа мэт санагдаж байна уу? Энэ үед уг багц нь хамгаалалт үүсгэж, хүч чадал, эерэг энергийг татах замаар танд туслана. Ингэснээр та өөртөө илүү итгэлтэй болж, зөв сонголт хийхэд хялбар болно.

 

Yerba Santa -Йерба Санта

Йерба Санта нь Испаниар "ариун өвс" гэсэн утгатай бөгөөд  эдгээх хүчтэй. Энэхүү ургамал нь газрын зөөлөн үнэртэй бөгөөд өөрийгөө болон ойр орчноо хамгаалах, цэвэршүүлэхэд зорилгоор хэрэглэхэд тохиромжтой. Сөрөг энергийг арилгах, сэтгэл санааг эдгээхэд ашигладаг.

Rosemary smudge - Анхилуун бутны багц

Хэрэв та хар дараад байгаа эсвэл нойргүйдэлтэй байгаа бол, таны эргэн тойронд байнга асуудал ихтэй,  ажилдаа төвлөрөхгүй мэт санагдаад байгаа бол эдгээрийг үүсгэж байгаа энергийг цэвэрлэх, тэнцвэржүүлэхэд rosemary smudge-г хэрэглэх нь тохиромжтой.

Colorful sage - Өнгөлөг сэйж

Хэрэв та өөрийгөө шүүмилж, дутуу мэдрэмж төрөөд байгаа бол,  стресстэж, аз жаргалгүй мэт байгаа бол, эргэн тойрныхноосоо хөндийрч ганцаараа баймаар санагдаад байгаа бол  - сарнайн цэцгийн дэлбээтэй сэйжийг ашиглан өөртөө зөв энерги, хайрыг дуудаарай. 

 

Smudging буюу хэрхэн хатаасан багцыг хэрэглэх вэ?

Хэрэгтэй зүйлс

1. Smudge 

2. Асаагуур - шүдэнз лаа - Smudge нь зузаан байдаг тул лаа асааж байгаад лааны дөлөнд асаавал сайн асна. Эсвэл 1,1 нь салгаад асааж хэрэглэж болно. 

3. Галд халдаггүй таваг эсвэл зориулалтын хясаа. 

Хэрэглэх заавар 

1. Лаагаа асаана 

2. Smudge - 45 хэмийн өнцөгтэй лаа дээрээ барина

3. Гал нилээн асаад ирэх үед нь сэгсрээд эсвэл үлээгээд галын дөлийг унтраана.

4. Угиан,  утаа гарч эхлэмэгц нь амандаа эсвэл дотороо залбиран smudge-оо ариусгаж байгаа зүйлээ эргүүлж тойруулна. 

5. Зан үйлээ хийж дууссаны дараа халдаггүй таваг эсвэл зориулалтын хясаа дээрээ тавин унтартал нь байлгана. 

Жишээ нь

Хэрвээ та гэрийнхээ энергийг цэвэрлэх гэж байвал гэрээ цэвэрлэчихээд,  гэрийнхээ үүдэнд зогсоод smudge-аа асаагаад цагийн зүүний дагуу гэрийнхээ өнцөг булан бүрийг утна. 

 

Mantra for remove negative energy 

" Би энэ орон зайн доторх аливаа сөрөг энергийг орхин гарч гэрэлрүү явахыг тушааж байна. Та энд байх хэрэггүй. Онгорхой цонхоор (эсвэл хаалга) гарч, эерэг энерги болон хувирч  буцаж ирэхийг таниас хүсч байна. Галын хүч энэ орон зайд ирсэн хүмүүсийн үлдээсэн бүх сөрөг, зогсонги энергийг шатаахыг уриалж байна." гэх энэхүү залбиралыг амандаа уншин утлагаа хийдэг жишээ их аж.

Mantra буюу залбирал нь таны хийж байгаа үйлийн зорилгоос хамаараад өөр өөр байдаг ба та дараах зарчмаар хүсэхгүй байгаа зүйлээ явуулж, хүсч байгаа зүйлээ ирэхийг дуудаж утаарай. 

Мөн ургамалын багцнаас гадна хүжээр буюу анхиулуун үнэртэй утаагаар олон зан үйл хийж болно. Ордны хүж нь тухайн ордны хүнд тусгайлан зориулсан ба таны сэтгэл санааг өргөх, буруу муу бодлыг сарьниулах, эерэг энерийг идэвхижүүлэх онцгой шидтэй. 

Хүжээр зан үйл хийхдээ мөн адил залбирал  дотроо хэлж, зорьж байгаа зүйлээ төсөөлөн хийхэд  эерэг энэргийг дуудаж өгөхөд тусалдаг байна.

БЭЛЭН БАЙГАА

SOCIAL MEDIA 

ОНЛАЙН ЗАХИАЛГА 24/7

INSTAGRAM/ THE_CONCEPTS_STORE_MN

  • Instagram
  • Facebook

©2022 by The Concepts Store. Proudly created with Wix.com

bottom of page